СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий мэдээлэл

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд бакалавр, магистрантур, докторантурт суралцуулах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийг тус яам хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэл, оюутны тоог Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдлыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоодог.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бакалаврын сургалтад суралцагчид зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог бөгөөд суралцахтай холбогдон гарах (амьжиргааны зардал, байрны төлбөр зэрэг) бусад зардлыг суралцагч хариуцна. Магистрантурт суралцагчид жилийн 16000 ам.долларыг 2 жил хүртэлх хугацаанд, докторантурт суралцагчид мөн тооны санхүүжилтийг 3 жил хүртэлх хугацаанд олгох бөгөөд бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Энэхүү сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалтыг тэтгэлгийг олон нийтэд зарлах, бүртгэх, сонгон шалгаруулах, суралцуулах тухай шийдвэр гаргах гэсэн ерөнхий дарааллаар зохион байгуулдаг. Суралцуулах тухай шийдвэр гарсан суралцагч “Сургалтын төрийн сан”-тай үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн гэрээ хийдэг бөгөөд энэ тухай мэдээлэлтэй Сургалтын төрийн сангийн цахим хуудсаар хандаж танилцана уу. http://www.sts.meds.gov.mn/index.php/mn/

Тэтгэлэгт хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага

Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

"Times Higher Education World University Rankings" (THE) http://bit.ly/1XXYF7W; http://bit.ly/1jzOauJ болон "Academic Ranking of World Universities" (ARWU)   http://www.shanghairanking.com/ARWU2014.html; http://www.shanghairanking.com/ARWU2015.html жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

Магистр, докторт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

Бүртгэл, зарлагдах хугацаа, зохион байгуулах байгууллага

Сургалтын төрийн сангийн сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Уг мэдээлэлд оюутан суралцуулах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага, бүртгэлийн хугацаа, шалгалтын хэлбэр, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт зэрэг мэдээллийг оруулах бөгөөд сонгон шалгаруулалтын шалгалтын хуваарь, дүн гаргах хугацаа зэрэг мэдээллийг зөвхөн амжилттай бүртгүүлсэн иргэдэд бүртгэлийн дараа хүргүүлнэ.

Тэтгэлгийг зарласан үед мэдээллийг сайтар судлан, танилцаж, дурдсан хугацаанд, зарын дагуу шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн цахимаар бүртгүүлнэ.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их, дээд сургууль, коллежид бакалаврт 2016-2017 онд тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтыг 2016 оны 02 сарын 15-ны өдөр зарлаж, бүртгэлийг 03 сарын 1-ний өдрөөс 04 сарын 1-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулна.

2016-2017 онд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дүгээр сарын 12-нд зарласан. Цахим бүртгэл 2016 оны 01 сарын 18-ны өдрөөс  02 сарын 15-ны  өдрийн хооронд явагдана. Магистрантур, докторантурын сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.meds.gov.mn/masterdoctor2016 холбоосоор хандаж танилцана уу.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага болон бүртгэлийн шаардлагыг хангаж амжилттай бүртгүүлсэн бүртгүүлэгч оролцоно. Шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шийдвэрээр томилсон ажлын хэсэг зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд энд дурдсанаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Бакалаврт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Комисс мэргэжлийн чиглэл тус бүрээр хяналтын тоонд багтаан тэнцсэн иргэдийн жагсаалтыг гаргана.

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгаруулалтын дүнг үндэслэн оюутан суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана.

Магистр, докторт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт:

Баримт бичигт дүн шинжилгээ хийх, шалгаруулалт зохион байгуулах гэсэн ерөнхий 2 үе шаттай. Шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна.

Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгаруулалтын дүнг үндэслэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана.

Жич: Гадаадад суралцуулах өөр шалгалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг энэхүү шалгаруулалтад оруулахгүй.

Эрх зүйн баримт бичгийн жагсаалт:

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистрантур, докторантур суралцуулах үйл ажиллагаа дараах эрх зүйн баримт бичигт үндэслэн явагдаж байна. Үүнд:

Бакалаврын сургалт:

Магистр, докторын сургалт: